6 Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.
Абрамыг ерөөж хэлэхдээ Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай!
Иаков, Фараоныг ерөөгөөд тэндээс гарч одов.
Иосеф, эцэг Иаковаа дагуулж ирээд Фараонд бараалхуулжээ. Иаков, Фараоныг ерөөв.
Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түг түмдийн ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв.
Цаашлаад тэр хамаг ард олон, эрэгтэй ба эмэгтэй гэлтгүй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов өгөв. Дараа нь хамаг ард олон гэр гэртээ харилаа.
Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв.
Найм дахь өдөр Соломон ард түмнийг буцаан явуулахад тэд хааныг ерөөв. Өөрийн зарц Давид хийгээд Өөрийн ард түмэн Израильд ЭЗЭНий үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан, хөгжилтэй хүмүүс майхнуудадаа харьцгаалаа.
Ард түмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Алгасалын зоогийг заавраас гадуур идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран —Сайн ЭЗЭН хүн бүрийг уучлаг.
Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.
Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад —Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ.
Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагш дагуулан яваад мутраа өргөн тэднийг ерөөв.
Тэгэхэд Иошуа Иефуннегийн хүү Калебыг ерөөж, түүнд Хеброныг өв болгон өгөв.
Ингээд Иошуа ард олныг тус тусын өвд нь буцаав.
Тэгээд Самуел ард олонд хаанчлалын эрхийг хэлж, тэдгээрийг номд бичин ЭЗЭНий өмнө тавив. Самуел бүх ард олныг гэр гэр уруу нь явуулав.
Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав.
Тэгэхэд Елкана болон түүний эхнэрийг Ели ерөөн —ЭЗЭНд зориулсан гуйлтын чинь оронд ЭЗЭН энэ эмэгтэйгээс чамд үр хүүхдүүдийг соёрхох болтугай! гэж хэлэв. Тэгээд тэд гэр уруугаа буцаж явав.