Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 22:27 - Ариун Библи 2013

27 харин бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНд үйлчилдгийг л харуулахын тулд байг. Та бид болон бидний дараагийн үеийнхний хооронд энэ нь гэрч болог. Хожим манай үр удам «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» гэж танай үр удамд хэлүүлэхгүйн тулд энэхүү ширээг босгосон билээ” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 харин энэ нь та бидний ба бидний дараагийн үеийнхний хооронд бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНий үйлчлэлийг бүтээхийн тулд бөгөөд хожим танай үр удам манай үр удамд «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» хэмээн хэлэхгүйн тулд гэрч болохын төлөө билээ” гэв.

Onani mutuwo Koperani




Иошуа 22:27
14 Mawu Ofanana  

Лабан —Энэ овоо өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед гэж нэрлэдэг байжээ.


Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй.


ЭЗЭН миний өвийн ба Аяганы минь хувь юм. Та хувь ногдлыг минь тэтгэнэм.


Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Канаан нутаг дахь Иорданы бүс нутагт ирээд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэндээ Иорданы дэргэд, харахад сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа.


Тэгээд бид хэлцэхдээ “Бүгдээрээ тахилын ширээ барьцгаая! Энэ нь шатаалт тахил болон өргөлийн төлөө бус,


Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид хариуд нь «Бидний өвөг эцгүүд, шатаалт тахил юмуу өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд ЭЗЭНий тахилын ширээг хэрхэн хуулсныг хар» гэж хэлнэ” гэлээ.


Реубен болон Гадын хөвгүүд энэ тахилын ширээг “Гэрч” гэж нэрлээд, “Энэ нь бидний дунд, ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийн гэрч юм” гэв.


Иошуа бүх ард олонд —Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв.


Тэгээд Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын хооронд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн дуудаж —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa