Иошуа 22:25 - Ариун Библи 201325 Реубен болон Гадын хөвгүүд ээ, ЭЗЭН Иорданыг та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» гэж манай үр удамд хэлж магад. Ийнхүү танай үр удмаас болж манай үр удам ЭЗЭНээс эмээхгүй болж болох юм.” Onani mutuwoАриун Библи 200425 ЭЗЭН Иорданыг Реубен болон Гадын хөвгүүд та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» хэмээн хэлж, тийнхүү танай үр удам манай үр удмыг ЭЗЭНээс эмээхгүй болгож магадгүй” гэсэн учраас үүнийг хийсэн билээ. Onani mutuwo |
Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.
харин бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНд үйлчилдгийг л харуулахын тулд байг. Та бид болон бидний дараагийн үеийнхний хооронд энэ нь гэрч болог. Хожим манай үр удам «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» гэж танай үр удамд хэлүүлэхгүйн тулд энэхүү ширээг босгосон билээ” гэв.
Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн зарцын үгийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөн явуулж, “Явж бусад бурхдад үйлчил” гэж хэлж байгаа хэрэг юм.