Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 22:24 - Ариун Библи 2013

24 Үүнийг үйлдэхэд бидний санаа зовсон үнэн учрыг хэлбэл “Хожим танай үр удам «Та нар Израилийн Бурхан ЭЗЭНтэй ямар холбоотой юм бэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Харин үнэндээ бид санаа зовсондоо, “Хожим танай үр удам манай үр удамд «Израилийн Бурхан ЭЗЭНтэй та нар ямар холбоотой юм бэ?

Onani mutuwo Koperani




Иошуа 22:24
7 Mawu Ofanana  

Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шударга ёсыг үйлдэж, ЭЗЭНий замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Абрахамд айлдсанаа ЭЗЭН биелүүлэх болой гэв.


Дараа нь та хөлсний талаар намайг шалгах гэж ирэхэд миний үнэнч шударга байдал намайг гэрчилж батлах болно. Ямаан сүргийн дунд алаг болон цоохор биш ямаа, хонин сүргийн дунд хар биш хонь байвал бүгдийг нь намайг хулгайлсанд тооцоорой гэсэнд


Хожим хүү чинь чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.


Хожим чиний хүү “Бидний Бурхан ЭЗЭНий та нарт тушаасан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд юу юм бэ?” гэж чамаас асуувал


Хэрэв ЭЗЭНийг дагахаас бид эргэсэн бол мөн шатаалт буюу идээн өргөлийг эсвэл эвийн тахилыг өөрсдөдөө зориулан өргөхөөр тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг.


Реубен болон Гадын хөвгүүд ээ, ЭЗЭН Иорданыг та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» гэж манай үр удамд хэлж магад. Ийнхүү танай үр удмаас болж манай үр удам ЭЗЭНээс эмээхгүй болж болох юм.”


Энэ нь та нарын дунд тэмдэг болог. Хожим хүүхдүүд тань “Энэ юун чулуунууд вэ?” гэж асуухад


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa