Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 22:11 - Ариун Библи 2013

11 Израилийн хөвгүүд үүнийг сонсоод —Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овог Канаан нутгийн урд, Иорданы бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон байна гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Израилийн хөвгүүд үүнийг сонсоод —Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн зааг дээр, Иорданы орчмын бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон билээ гэв.

Onani mutuwo Koperani




Иошуа 22:11
13 Mawu Ofanana  

Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын чанад Бетанд болсон юм.


Долоо хоногийн эхний өдөр, эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булшин дээр очоод, булшнаас хадыг зайлуулсан байхыг харав.


цагаан хувцастай хоёр тэнгэрэлч Есүсийн цогцсыг тавьж байсан газарт нэг нь толгойд, нөгөө нь хөл талд нь сууж байв.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Ийнхүү нөгөө хүмүүс Иорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгөсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ.


Канаан нутаг дахь Иорданы бүс нутагт ирээд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэндээ Иорданы дэргэд, харахад сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа.


ЭЗЭНий даяар хотол түмэн ийн хэлж байна. Та нар өөрсдөдөө тахилын ширээ босгосноороо ЭЗЭНий эсрэг харш юм хийж, ЭЗЭНээс буцан эргэж, Израилийн Бурханы эсрэг үйлдсэн энэ итгэмжгүй үйлдэл чинь юу вэ?


Хэрэв суурьшиж буй нутаг чинь цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй, ЭЗЭНий эзэмшлийн нутагт нааш ирж, бидний дунд оршин суугаач. Гэхдээ бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун.


Гилеадчууд Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын оргодлууд —Гол гатлуулж өгөөч гэж гуйхад нь Гилеадын эрчүүд —Чи ефраим хүн үү? гэхэд тэр хүн —Үгүй гэж хэлэхэд нь


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa