Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 21:43 - Ариун Библи 2013

43 Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН, Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

43 Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав.

Onani mutuwo Koperani




Иошуа 21:43
26 Mawu Ofanana  

ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


Чиний харж байгаа тэр бүх нутгийг Би чамд болон чиний үр удамд үүрд өгнө.


Абрахамд өгсөн газар буюу чиний цагаачилж суугаа газрыг чамд өвлүүлэхийн тулд Абрахамд өгсөн ерөөлөө чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх болтугай гэв.


Тэд энд амьдарч, Таны нэрд зориулан Танд энд ариун газрыг барьж хэлэхдээ,


Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж, Түүнийг эзэмшив. Та тэдний өмнө тэр газрын оршин суугч канаанчуудыг дарав. Тэгээд тааллаараа тэдэнд үйлдэг гэж Та тэднийг хаадтай нь, Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.


Түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олж хараад, Канаанчууд болох хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газруудыг Түүнд ба түүний үр удамд өгөхөөр Гэрээг Та байгуулсан билээ. Энэ амлалтаа биелүүлсэн нь Та билээ. Зөвт Нэгэн минь


Мянга мянган үеийнхэнд Тушаасан үг, гэрээгээ Тэрээр мөнхөд санадаг.


Учир нь тэд илдээрээ Газар нутгийг эзлээгүй. Гар нь бус харин Таны баруун мутар, Таны хуруу ба оршихуйн гэрэл тань Тэднийг аварсан билээ.


Бас үндэстнүүдийг өмнөөс нь хөөн зайлуулж, Тэдэнд газрыг шавгаар хуваарилан Израилийн овгуудыг Тэрээр Өөр өөрсдийнх нь майхнуудад суулгасан.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ.


Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.


Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн билээ.


Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд ийн хэлтүгэй. “Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой.


ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд та нар Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин тэндээ оршин суух болно.


Чиний байлдан эзлэхээр очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн чи тэднийг байлдан эзэлж, нутагт нь оршин суух үедээ


ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстэн шиг, хааныг дээрээ залъя” гэвэл


ЭЗЭН, түүнд —“Би үүнийг үр удамд чинь өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан газар энэ юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлдав.


Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.


Эдгээр хот тусбүр эргэн тойрондоо эдлэн бэлчээртэй байжээ. Бүх хот ийм байв.


Чиний бурхан Хемош чамд хэнийг зайлуулж өгнө түүнийг нь л чи эзэмшдэг бус уу? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хэнийг хөөн зайлуулна тэдний нутгийг бид эзэмших болно.


Иаков Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирсан билээ. Тэгэхэд ЭЗЭН, Мосе Аарон хоёрыг илгээж, тэд эцэг өвгөдийг чинь Египетээс гаргаж, энэ нутагт суурьшуулсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa