Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 2:24 - Ариун Библи 2013

24 Тэд Иошуад хэлэхдээ —ЭЗЭН бүх нутгийг бидний гарт үнэхээр өгсөн аж. Түүнчлэн тэр нутгийн бүх оршин суугчдын зориг бидний өмнө мохжээ гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Тэд Иошуад хэлэхдээ —ЭЗЭН үнэхээр бүх нутгийг бидний гарт өгсөн аж. Түүгээр барахгүй тэр нутгийн бүх оршин суугчид бидний өмнө зүрх алдаж байна гэлээ.

Onani mutuwo Koperani




Иошуа 2:24
16 Mawu Ofanana  

Едомын тэргүүлэгчид түгшиж Моабын удирдагчдыг дагжил нөмөрч Канааны суугч бүгд мохож байна.


Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна.


Итгэмжит элч нь илгээгсдэдээ Ургацын үеэрх хурын сэрүү таталт мэт. Учир нь тэрээр эзнийхээ сэтгэлийг сэргээнэ.


Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно.


Дараа нь нөгөө хоёр хүн уулнаас бууж, голыг гатлан, Нуны хүү Иошуа дээр очоод өөрсдөд нь тохиолдсон бүхнийг тоочин ярив.


Иорданы чанад баруунтаад орших Аморийн бүх хаад, мөн тэнгис хавийн Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж, Израилийн хөвгүүдээс болж зориг нь мохов.


ЭЗЭН, Иошуад —Харагтун, Би Иерихог хаантай нь, эрэлхэг хүчит эрстэй нь хамт чиний гарт өгсөн.


Ингээд ЭЗЭН, Иошуад —Бүү ай, бүү шантар. Бүх дайчин эрсийг авч хөдөл. Аи уруу довтол. Харагтун, Би Аин хааныг, түүний ард олон, хот мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.


ЭЗЭН —Иуда явах болно. Харагтун, Би уг газрыг түүний гарт өгсөн хэмээн айлдав.


Та нар яваад ажиг сэжиггүй ард олон дээр хүрч очно. Бас нутаг нь бүх талаараа өргөн уудам. Хорвоод байдаг ямар ч зүйлээр дутагддаггүй нутгийг Бурхан та нарын гарт өгчээ гэв.


Тэр шөнөдөө ЭЗЭН, Гидеонд —Бос, тэр цэргийн хуаран уруу оч. Би түүнийг чиний гарт өгсөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa