Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 2:14 - Ариун Библи 2013

14 Эрчүүд түүнд —Бидний амь та нарын төлөө байг! Хэрэв чи бидний хэргийг задруулахгүй бол ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нарт энэрэл хайр ба үнэнээр хандах болно гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Эрчүүд түүнд —Хэрэв чи бидний хэргийг ярихгүй бол бидний амь та нарын үхлийн оронд яваг. ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нартай энэрэнгүй бөгөөд үнэнчээр хандах болно гэлээ.

Onani mutuwo Koperani




Иошуа 2:14
18 Mawu Ofanana  

Хэрэв одоо та нар миний эзэнд энэрэл хайр ба үнэнээр хандъя гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү эсвэл зүүн тийшээ эргэх үү гэдгийг минь мэдүүл гэж хэлэв.


Израилийн үхэх хоног нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд —Би одоо чиний нүдэнд тааллыг олсон бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр ба үнэнээ харуулан, намайг Египетэд битгий оршуулаарай!


Давид Иабеш-гилеадын хүмүүст элч нарыг илгээж, тэдэнд ийн хэлүүлэв. —Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэл хайраа илэрхийлж, түүнийг нутаглуулсан тул ЭЗЭНээр ерөөгдөх болтугай!


Одоо ЭЗЭН та нарт энэрэл хайр ба үнэнээ үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт энэрэл хайраа харуулах болно.


Дараа нь Давид —Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл хайр үзүүлэх юмсан гэв.


Хаан хажуугаар өнгөрөх үед тэрээр хааныг дуудан хашхирч —Таны зарц би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай! Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ.


Ёрын мууг сэдэгчид Төөрөлд хүрэх бус уу? Харин сайныг сэдэгчид Хайр энэрэл ба үнэнийг олюу.


Үерхэгчид нь хүнийг эвдэж болох. Үнэн хайрлагч нь ахаас ч илүү эвлэж болох.


Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно.


Мянгатын дарга мөнөөх залууг явуулахдаа —Энэ тухай надад мэдэгдсэнээ хэнд ч бүү хэл гэж захижээ.


миний эцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв.


Тэр эмэгтэйн байшин нь хотын ханан хэрмэнд байсан ба тэрээр хананд амьдарч байсан учраас тэднийг цонхоороо олсоор дамжуулан доош буулгав.


Хот болон түүн доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Энэ хот хориг цээр дор байх болно. Бидний явуулсан элч туршуулуудыг нуусан янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн л амьд үлдэнэ.


Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд —Янхан эмийн гэрт очиж, түүнд андгайлсныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарах бүхнийг тэндээс гарган авчир гэлээ.


Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа амьд үлдээв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн элч туршуулуудыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм.


Иймээс боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан боолтойгоо гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад хилэнц байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa