Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 2:1 - Ариун Библи 2013

1 Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог тандагтун гэлээ. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.

Onani mutuwo Koperani




Иошуа 2:1
23 Mawu Ofanana  

Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараон амьд! Хэрэв тийм биш байвал та нар туршуул мөн гэв.


Тэгтэл Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж —Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлэв.


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам юу хариулж байсныг, ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”


Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —


Израилийн хөвгүүдэд Миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаар өөрсдөөсөө хүмүүсийг илгээ. Эцгүүдийнх нь овог бүрээс, тэдний дунд удирдагч болох хүн бүрийг чи илгээгтүн гэв.


Израиль Шиттимд амьдарсан бөгөөд ард түмэн Моабын охидтой садарлаж эхлэв.


Тэд Иорданы дэргэдэх Моабын талд, Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл буудаллав.


Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед Иессийг төрүүлж,


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.


Садарлагч, бузрыг үйлдэгч, шунахайрагч тухайлбал шүтээн шүтэгч аливаа хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд.


Итгэлээр янхан эм Рахаб, туршуулуудыг амар тайван хүлээн авсан тул дуулгаваргүйчүүдтэй хамт амь үрэгдээгүй юм.


Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?


Тушаалыг тань тэрслэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.


Харагтун, Израилийн хөвгүүдээс энэ нутгийг тандахаар өнөө орой эрчүүд ирсэн байна гэж Иерихогийн хаанд дуулдав.


мөн Хелкатыг бэлчээртэй нь, Рехобыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв.


Ингээд Иошуа өглөө эртлэн босоод, Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иорданд ирээд, гатлахынхаа өмнө тэндээ хонов.


Уг сарын арван дөрөвний өдрийн орой Израилийн хөвгүүд Иерихогийн тал газарт, Гилгалд буудаллаж байхдаа Алгасалыг тэмдэглэв.


Иосефын гэрийнхэн Бетелийг тагнав. (Энэ хотын нэрийг урьд нь Луз гэдэг байжээ.)


Тэгээд Лаиш нутгийг тандахаар явсан таван хүн нь ах дүүстээ хандан —Эдгээр гэрийн дотор ефод, гэрийн шүтээн, сийлмэл болон цутгамал хөрөг дүрсүүд байгааг та нар мэдсэнээс хойш хэрхэхээ мэдтүгэй гэв.


Тахилч нь зэвсэг агссан зургаан зуун хүний хамт хаалганы үүдэнд зогсож байх зуур тэр газрыг тагнахаар явсан таван хүн дээш гаран дотогш орж сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг авав.


Иймд Даны хөвгүүд өөрсдийн ургийг төлөөлүүлж, нийтийн дундаас Зора болон Ештаолын таван зоригт эрийг газар нутаг тандаж судлуулахаар илгээж, тэдэнд —Явж, газрыг тандагтун гэв. Тэд Ефраимын ууланд Микагийн гэрт ирж, тэндээ хоноглов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa