Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 18:7 - Ариун Библи 2013

7 Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч ногдох хэсэг байхгүй учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овог ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан. ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч оногдох хэсэг байхгүй, учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овгийнхон ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм.

Onani mutuwo Koperani




Иошуа 18:7
11 Mawu Ofanana  

Дараа нь ЭЗЭН, Ааронд айлдсан нь —Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь ба чиний өв билээ.


Харин левичүүд уулзалтын майхны үйлчлэлийг гүйцэтгэж, өөрсдийн хилэнцээ өөрсдөө үүрэх ёстой. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөхгүй байх нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Бурхан ЭЗЭН чинь тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв нь юм.


Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд цохисон бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад мөн Манассегийн хагас овгийнхонд эзэмшил болгон өвлүүлэв.


Харин Мосе, Леви овогт ямар ч нутгийг өв болгон өгсөнгүй. Түүний амласны дагуу тэдний өв нь Израилийн Бурхан ЭЗЭН Өөрөө байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa