Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 18:10 - Ариун Библи 2013

10 Иошуа тэдэнд зориулан Шилод ЭЗЭНий өмнө шавга орхисон ба тэнд Иошуа уг нутгийг овог овгийнх нь хуваарилалтын дагуу Израилийн хөвгүүдэд хуваав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Иошуа Шилод ЭЗЭНий өмнө тэдэнд шавгыг орхисон ба тэнд Иошуа уг нутгийг Израилийн хөвгүүдэд, тэдний овгийнх нь хуваарилалтын дагуу хуваав.

Onani mutuwo Koperani




Иошуа 18:10
24 Mawu Ofanana  

Бурханы өмнө, ариун газарт Итамарын хөвгүүд болон Елеазарын хөвгүүд тэргүүн байсан учир тэднийг шавгаар тус тус хуваав.


Ард түмний удирдагчид нь Иерусалимд амьдрав. Бусад хүмүүсийн арваас нэгийг нь ариун хот Иерусалимд амьдруулахаар шавга орхив. Харин арваас ес нь өөр хотуудад үлдэв.


Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох Өвийг маань Тэр бидэнд сонгосон. Села


Бурхан, Та тангаргуудыг минь сонссон билээ. Нэрээс тань эмээгчдийн өвийг Та надад өгсөн.


Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх агаад Шаламгай хүчтэнүүдийн хоорондохыг ч шийдэх аж.


“Нэрийнхээ оршихуйн газар болгон анх Би Шилог сонгосон. Тийш одоо очиж, Миний ард түмэн Израилийн муу муухай явдлаас болж түүнд юу хийснийг минь хар.


Та нар үүнийг өөрсдөдөө мөн та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн дотор чинь суугч ирмэл хүмүүст өв болгон шавга орхин хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дундах уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд шавгаар энэ нь ногдох болно.


Израилийн овгуудад өв болгон та нарын шавга орхиж хуваах газар энэ юм. Эдгээр нь тэдний хувь гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тиймээс ЭЗЭНий чуулганд Хэмжих олсыг шавганд хаях Хэн ч та нарт байхгүй.


Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин —


Тэд Түүнийг цовдолсны дараа шавга хаяцгаан, хувцсыг нь хуваан авч,


Таны Надад өгсөн бүхэнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд аливаа махбодоос дээгүүрх эрхийг Та Надад өгсөн билээ.


Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад өвлүүлсэн нь


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн.


гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна.


ЭЗЭНий тушаасан ёсоор эдгээр нутгийг Мосе есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд ийнхүү тэр газар нутгийг хуваав.


Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд шавгаар ногдсон нутаг нь Иуда болон Иосефын хөвгүүдийн овгийн нутгийн завсарт байв.


Та нар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга орхих болно.


Ингээд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явав. Иошуа тэдэнд —Нутаг даяар явж, түүнийг тодорхойлон бичээд, над уруу эргэж ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавга орхих болно гэж тушаав.


Тийнхүү хүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тусбүрээр номд тодорхойлж бичив. Тэд тэгээд Шило дахь хүрээ буудалд, Иошуа дээр эргэн ирлээ.


Энэ газрууд нь Шилод, ЭЗЭНий өмнө, Хурлын майхны үүдэнд тахилч Елеазар нь Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ургийн тэргүүнүүдтэй хамт шавга орхин хуваарилсан өв юм. Тийнхүү тэд газар нутгуудыг хувааж дуусав.


Харагтун, Иорданаас цаашлаад Их тэнгис хүртэл, наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстний хамт үлдсэн энэ бүх үндэстнийг би та нарт овгуудын чинь дагуу өв болгон шавгаар хуваарилан өгсөн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa