Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 17:7 - Ариун Библи 2013

7 Манассегийн хилийн шугам нь Ашераас Шехемийн зүүнтээ орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээсээ Ен-таппуагийн оршин суугчдыг хамран урд зүг уруу явсан байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Манассегийн хил нь Ашераас Шехемийн зүүнтэй орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээс Ен-таппуагийн оршин суугчид урд зүг уруу явсан байв.

Onani mutuwo Koperani




Иошуа 17:7
15 Mawu Ofanana  

Хивичүүдийн Хаморын хүү буюу тэр нутгийн жонон Шехем түүнийг хараад, авчирч хүчирхийлэн бузарлав.


Ах нар нь Шехемд очиж эцгийнхээ хонийг хариулахаар явахад


Израиль түүнд —Одоо чи яваад ах нараа бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзэж надад эргэж хэл авчир гээд түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв.


Ингээд хамаг Израиль бүгдээр Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам тэнд очжээ.


Иеробоам Ефраимын уулархаг нутагт Шехемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуелийг босгон барив.


Тэдэнд мөн дараах хоргодох хотуудыг өгсөн юм. Эдгээрт нь Ефраимын уулархаг нутаг дахь Шехем бэлчээрийнхээ хамт мөн Гезер бэлчээрийнхээ хамт,


Бурхан ариун газартаа айлдахдаа “Би ихэд баярлана, Би Шехемийг хувааж, Суккотын хөндийг хэмжинэ.


Учир нь Манассегийн охид, хөвгүүдийнх нь дунд өв авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав.


Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав.


Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедеш, Ефраимын уулархаг нутаг дахь Шехем, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арба (энэ нь Хеброн юм) зэрэг хотуудыг сонгов.


Ефраимын уулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Шехемийг бэлчээртэй нь, Гезерийг бэлчээртэй нь,


Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгийг цуглуулан, Израилийн ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирж зогсов.


Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан хэсэг газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.


Иеруббаалын хөвгүүн Абимелех Шехемд байдаг нагац нар дээрээ очиж тэдэнд болон эхийнхээ эцгийн бүлийн бүхий л овогт хандан —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa