Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 17:11 - Ариун Библи 2013

11 Энэхүү Иссахар болон Ашераас гадна Бет-шеан, Иблеам суурингууд ба Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид бүгдээрээ Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Иссахар болон Ашерын дотор Манассед, Бет-шеан болон Иблеам суурингуудын хамт Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид болон суурингууд зэрэг нь Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм.

Onani mutuwo Koperani




Иошуа 17:11
22 Mawu Ofanana  

тэрээр яваад, филистчүүд Саулыг Гилбоад алсан өдрөө, Бет-Шаны талбайд дүүжилж орхисныг нь хулгайлан авсан Иабеш-гилеадын удирдагчдаас Саулын ясыг бас Ионатаны ясыг ч авав.


ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье.


Иудагийн хаан Ахазиа үүнийг хараад цэцэрлэгт гэрийг чиглэсэн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн —Түүнийг ч мөн тэргэн дотор нь харва гэж Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр хэлэв. Гэвч тэрээр Мегиддо уруу зугтан тэндээ үхжээ.


Кохатын хөвгүүдийн ургуудын үлдсэнд нь Манассегийн хагас овгоос Анерыг бэлчээртэй нь, Билеамыг бэлчээртэй нь өгөв.


Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан тосгодтойгоо, Таанах тосгодтойгоо, Мегиддо тосгодтойгоо, Дор тосгодтойгоо байв. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.


Гэсэн хэдий ч Иосиа түүнээс эргэж хургалгүй, түүнтэй дайтахаар өөрийгөө далдлан зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амнаас гарсан Некогийн үгийг үл сонсон Мегиддогийн талд тулалдахаар гарч ирэв.


Ен-дорт сөнөсөн тэд Газарт хаягдах бууц мэт болжээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, Хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэр өдөр Иерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоны гашуудал мэт байх юм.


Хиннеротын өмнө талын Араба, өрнө зүгийн нам газрууд ба Дорын өндөрлөгт байгч хойд зүгийн уулархаг нутгийн хаадад буюу


Таанахын нэг хаан, Мегиддогийн нэг хаан,


Нафат-Дор дахь Дорын нэг хаан, Гилгал дахь Гойимын нэг хаан,


Мөн Манассегийн хөвгүүдийн өвийн дотор Ефраимын хөвгүүдэд хуваарилагдсан бүх хот нь тосгодынхоо хамт Ефраимын өв нь болов.


Өмнөд талын газар нь Ефраимд, хойд талынх нь Манассед харьяалагдсан бөгөөд тэнгис тэдний хил хязгаар нь байв. Тэд хойд зүгт Ашер, зүүн зүгт Иссахартай хил залгадаг байлаа.


Иосефын хөвгүүд —Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш. Гэсэн ч тэр хөндий тал газар болон Бет-шеан ба түүний суурингууд мөн Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр тэрэгтэй юм байна гэв.


Харин Манассе Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудын хүмүүсийг хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэр нутагт үлдэж чадав.


Хаад ирэн тулалдав. Дараа нь Канааны хаад Мегиддогийн усны дэргэдэх Таанахад тулалдсан боловч мөнгөн олз омог авчирсангүй.


Тэгэхэд Саул зарц нартаа —Надад сүнс дуудагч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд —Ен-дорт нэгэн тийм эм бий гэлээ.


Тэд Саулын зэвсгийг Ашторэтын дуганд тавьж, түүний цогцсыг Бет-шаны хэрмэн хананд өлгөв.


бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саулын цогцос бас хөвгүүдийнх нь цогцсыг ч Бет-шаны ханан хэрэмнээс авч, Иабешт авчраад тэнд шатаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa