Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 15:7 - Ариун Библи 2013

7 тэндээсээ Ахорын хөндийг дамжин, Дебир өөд өгсөж, голын хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүгт хойшоо эргэж, Ен-шемешийн усыг хөндлөн гараад, Ен-рогелд дуусаж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Ингээд цааш Ахорын хөндийгөөс Дебир уруу өгсөж, хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүг хойшоо эргэж, Еншемешийн ус хүртэл үргэлжлэн, Ен-рогелд хүрээд дуусаж байв.

Onani mutuwo Koperani




Иошуа 15:7
13 Mawu Ofanana  

Ионатан Ахимааз нар Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч хэнд ч харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж тэдэнд хэлсэнд тэд Давид хаанд хэл хүргэхээр болов.


Адониа Ен-рогелын ойролцоох Зохелетын хадны дэргэд хонь, үхэр, тарган тугалуудыг тахил өргөхөөр нядалж өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүдийг бас Иудагийн эрчүүд буюу хааны бүх албат нарыг урьж дуудав.


Намайг хайгч ард түмний минь төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхэр сүргийн хэвтэр болно.


Учир нь эх нь завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь «Надад талх, ус, ноос, маалинга, тос, дарсыг минь өгдөг Амрагуудынхаа араас би явна» гэж тэр хэлжээ.


Тэгээд Иошуа бүх Израилийн хамтаар Гилгал дахь хуарандаа буцлаа.


Улмаар тэндээсээ тэрээр Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв.


тэндээсээ Бет-хогла өөд өгсөж, Бет-Арабагийн хойгуур дамжин, Реубений хүү Боханы хад хүртэл үргэлжлээд,


Энэ нь хойд зүг уруу сунан, Ен-шемеш уруу явж, Адуммимын өгсүүрийн эсрэг орших Гелилот тийш үргэлжлэн, Реубений хүү Боханы хад уруу уруудсан байлаа.


Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав.


Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Ахан болон мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав.


Тэгээд Аханы дээр том чулуун овоо босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Ийнхүү ЭЗЭН нүүр буруулахаа больж, Түүний догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр иржээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa