Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 14:6 - Ариун Библи 2013

6 Тэгтэл Гилгалд Иошуа дээр Иудагийн хөвгүүд ирэв. Тэднээс кениз хүн Иефуннегийн хүү Калеб түүнд —Кадеш-барнеад Бурханы хүн Мосегоор дамжуулан та бид хоёрын тухай ЭЗЭН юу хэлснийг та мэднэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэгтэл Иудагийн хөвгүүд Иошуа дээр Гилгалд ирээд, Кениз хүн Иефуны хүү болох Калеб түүнд хэлсэн нь —ЭЗЭН та бид хоёрын тухай Кадеш-барнеад Бурханы хүн Мосед юу хэлснийг та мэднэ.

Onani mutuwo Koperani




Иошуа 14:6
30 Mawu Ofanana  

Харагтун, Иеробоам утлага өргөхөөр тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн, Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Тэрээр Бурханы хүний араас явсаар, царс модны доор сууж байхад нь түүнийг олж хараад —Иудагаас ирсэн, Бурханы хүн та юу? гэж асуув. Тэрбээр —Би гэлээ.


Тэгэхэд Елиша —Ирэх жилийн энэ цагт чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй —Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчингээ бүү хуураач гэв.


Нэгэн хүн Баал-шалишагаас ирэхдээ Бурханы хүнд ургацынхаа дээж болгон арвайн хорин талх, тарианы шинэхэн түрүүг сагсандаа авчирчээ. Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг гэв.


Тэр эмэгтэй —Үзэгтүн, манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэрхүү Бурханы хүн бол ариун гэдгийг би мэдсэн.


Тэрээр Хазаелыг аягүйцтэл нь гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав.


Дараа нь Елиша Дамаскт ирэв. Арамын хаан Бен-хадад өвчтэй байсан бөгөөд түүнд —Бурханы хүн энд ирээд байна гэж мэдэгджээ.


Харин Бурханы хүн Мосегийн хөвгүүд Леви овгийн тоонд орсон билээ.


Аяа Эзэн, Та үеийн үед бидний Орших газар байсан билээ.


тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав.


Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.


Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад —Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэв.


Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,


Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байж, Намайг бүрэн дагасан тул түүний орсон тэр нутагт нь Би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно.


Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй.


Нутгийг тандсан хүмүүс дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж,


Учир нь ЭЗЭН тэдний тухайд —Тэд цөлд зайлшгүй үхэх болно гэж айлдсан. Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуагаас өөр нэг ч хүн тэднээс үлдээгүй ажээ.


Зөвхөн кениз хүн Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа нар л ЭЗЭНийг бүрэн дагасан учраас тэд харах болно” гэсэн.


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч түүнээс хойш Израильд гарсангүй.


Тэгээд ЭЗЭНий зарц Мосе, ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.


Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө.


Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.


Тэгээд Иошуа бүх Израилийн хамтаар Гилгал дахь хуарандаа буцлаа.


Тэр Израилийн Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан учир Хеброн нь өнөөг хүртэл кениз хүн, Иефуннегийн хүү Калебын өв болсон юм.


Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв.


Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa