Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 13:7 - Ариун Библи 2013

7 Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.

Onani mutuwo Koperani




Иошуа 13:7
12 Mawu Ofanana  

Бас тэдэнд үндэстнүүдийн нутгийг өгч, Улсуудын хөдөлмөрийг тэдэнд эзэмшүүлсэн нь


Бас үндэстнүүдийг өмнөөс нь хөөн зайлуулж, Тэдэнд газрыг шавгаар хуваарилан Израилийн овгуудыг Тэрээр Өөр өөрсдийнх нь майхнуудад суулгасан.


Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсгийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь хорин мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой.


Та нар уг нутгийг ургуудынхаа дагуу шавгаар хуваан өвлөх болой. Ихэд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Шавга хаана бууна, тэр нь түүнийх болно. Та нар эцгүүдийнхээ овгийн дагуу өвлөн эзэмших ёстой.


Мосе, Израилийн хөвгүүдэд тушаан хэлэхдээ —Есөн овог болон хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил чинь болж та нарын дунд шавгаар тэнцүү хуваагдах газар энэ болой.


Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Миний чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон шавга хаяж хуваарилагтун.


Манассегийн хагас овгийнхны хамт реубен болон гадынхан Иорданы зүүнтээд буюу нөгөө талд Мосегийн тэдэнд өгсөн өвийг хүлээн авсан билээ. ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь ийм болой.


ЭЗЭНий тушаасан ёсоор эдгээр нутгийг Мосе есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa