Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 13:6 - Ариун Библи 2013

6 Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Миний чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон шавга хаяж хуваарилагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Би чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон хуваарилагтун.

Onani mutuwo Koperani




Иошуа 13:6
13 Mawu Ofanana  

Усан үзмийн модыг Египетээс Та гаргасан. Үндэстнүүдийг хөөн гаргаж, Та түүнийг суулгасан.


Та нар уг нутгийг ургуудынхаа дагуу шавгаар хуваан өвлөх болой. Ихэд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Шавга хаана бууна, тэр нь түүнийх болно. Та нар эцгүүдийнхээ овгийн дагуу өвлөн эзэмших ёстой.


Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.


Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.


ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг цохиж, агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпагийн хөндий хүртэл тэднийг дорно зүгт мөшгөн хөөж, зугтаалган алдалгүйгээр цохив.


Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.


та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг өмнөөс чинь хөөн зайлуулахаа болино гэдгийг бат мэдэгтүн. Харин Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол энэ үндэстнүүд та нарт урхи ба занга, нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.


Харагтун, Иорданаас цаашлаад Их тэнгис хүртэл, наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстний хамт үлдсэн энэ бүх үндэстнийг би та нарт овгуудын чинь дагуу өв болгон шавгаар хуваарилан өгсөн билээ.


Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг өмнөөс чинь тууж гарган, хөөж зайлуулах ба Бурхан ЭЗЭНий тань та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa