Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 13:25 - Ариун Библи 2013

25 Тэдний нутаг дэвсгэр нь Иазер, Гилеадын бүх хот, мөн Раббагийн эсрэг тал дахь Ароерыг хүртэл Аммоны хөвгүүдийн нутгийн хагас,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

25 Тэдний нутаг дэвсгэр нь гэвэл Иазер Гилеадын бүх хотууд, мөн Раббагийн урд тал дахь Ароерыг хүртэл тэлэх Аммоны хөвгүүдийн нутгийн хагас,

Onani mutuwo Koperani




Иошуа 13:25
21 Mawu Ofanana  

Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ.


Тэр үед Иоаб, Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан хаан хотыг нь эзэлж авав.


Тэгээд тэд Иордан голыг гатлан Иазерын зүг Гадын хөндийн дунд байдаг хотын баруун тал дахь Ароерт хуарагнан буув.


Хебрончуудаас, эцгүүдийнх нь үеийн дагуу хебрончуудын тэргүүн нь Иериа (Давидын хаанчлалын дөчдүгээр онд Гилеадын Иазерт хебрончуудыг уг угсаа болон эцгийн бүлийн дагуу судлан, тэдний дундаас нэр хүндтэй эрчүүд олдов.)


Хешбоныг бэлчээртэй нь, Иазерыг бэлчээртэй нь өгчээ.


Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав. Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж, Далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг Үндэстнүүдийн эзэд дэвслэв.


Ароерын хотууд орхигдож, Мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг цочирдуулахгүй.


Иазерын төлөө уйлахаас илүүгээр, Сибмагийн усан үзэм ээ, Би чиний төлөө уйлах болно! Мөчрүүд чинь тэнгис даван сунаж, Иазерын тэнгист хүрэв. Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд, Усан үзмийн ургац дээр чинь буув.


Аммоны хөвгүүдийн Рабба уруу эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.


Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно,


Иазерыг тагнахаар Мосе хүн илгээсэн ба тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.


Атрот-шофан, Иазер, Иогбеха,


Аммоны хөвгүүдийн харалдаа очихдоо тэднийг бүү түгшээ, тэднийг битгий өдөө, Би Аммоны хөвгүүдийн газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй! Учир нь Би түүнийг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.


(Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмөр ор бөгөөд энгийн хүний тохойгоор есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа.)


Мөн Гилеад, гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу


Мосе мөн Гадын овог буюу Гадын хөвгүүдэд ургуудынх нь дагуу өвийг өгөв.


мөн Хешбоноос Рамат-мизпа болон Бетонимыг хүртэл, Маханаимаас Дебирийн хил хүртэл,


Хешбон хотыг бэлчээртэй нь, Иазерыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгөв.


Гилеад Иорданы нөгөө талд хоцров. Дан харийн хөлөг онгоцон дээр юунд үйлчилнэ вэ? Ашер далайн эрэгт сууж, зогсоолын дэргэд хэвийн амьдарч байхад


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa