Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 10:41 - Ариун Библи 2013

41 Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газ хүртэл мөн Гошены бүх нутгийг Гибеон хүртэл цохисон юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

41 Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газыг хүртэл буюу Гошены бүх нутгийг Гибеоныг хүртэл бут цохив.

Onani mutuwo Koperani




Иошуа 10:41
19 Mawu Ofanana  

Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.


Гибеонд байхад шөнө нь Соломоны зүүдэнд ЭЗЭН үзэгдэж —Би чамд юу өгөх вэ? Надаас гуйгтун гэж Бурхан айлдав.


Ашкелон үүнийг хараад айх болно. Газ өвчиндөө шаналан зовно, Екрон ч бас зовно. Учир нь найдвар нь тасарчээ. Газаас хаан нь устаж, Ашкелонд хүн суурьшихаа байна.


Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.


Би уг нутгийг харуулахаар танай эцгүүдийг Кадеш-барнеагаас илгээхэд тэд үүнтэй адил зүйлийг хийсэн юм.


Танай хил өмнөдөөс Акраббимын өндөрлөг тийш чиглэн эргэж Зинээр үргэлжлэх бөгөөд түүний адаг нь Кадеш-барнеагаас өмнө зүгт байж, Хазар-аддарт хүрч Азмон уруу үргэлжлэх болой.


Харин Эзэний тэнгэрэлч, Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)


ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.


Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан аввичуудыг устгаж, тэдний оронд оршин суужээ.)


ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа, “Та нар явж, та нарт Миний өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг тэрслээд Түүнд итгэсэнгүй, Түүний үгийг ч сонссонгүй.


ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ Өө нар минь, Гибеон дээр, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв.


тэр ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил агуу том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм.


Ингээд Иошуагийн эзэлсэн бүх газар нутгийг тоочвол: уулархаг нутаг Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба мөн Израилийн уулархаг нутаг болон нам дор газрууд,


Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч анак үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ.


Гошен, Холон, Гило зэрэг арван нэгэн хот нь тосгодынхоо хамт,


Самсон Газ уруу явав. Тэр тэнд нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров.


Тэгэхэд филистчүүд түүнийг барьж, нүдийг нь сохлоод, Газад авчран, хүрэл гинжээр дөнгөлөв. Ингээд Самсон шоронд буудай тээрэмдэгч болов.


Филистчүүд ялын тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн алтан булдруунуудын нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa