Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 10:40 - Ариун Библи 2013

40 Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьтай бүгдийг бүрмөсөн устгав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

40 Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй, харин Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьсгалтай бүхнийг бүрмөсөн устгав.

Onani mutuwo Koperani




Иошуа 10:40
26 Mawu Ofanana  

Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол Шилогийн хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша, Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав.


Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж, Түүнийг эзэмшив. Та тэдний өмнө тэр газрын оршин суугч канаанчуудыг дарав. Тэгээд тааллаараа тэдэнд үйлдэг гэж Та тэднийг хаадтай нь, Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.


Бурханыг мартдаг бүх үндэстэн, Гэм буруутнууд Үхэгсдийн орон уруу буцна.


Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно.


Мосе тэднийг Канаан нутгийг тандуулахаар илгээхдээ тэдэнд —Тийшээ Негев яваад, уулархаг нутагт өгсөж оч.


Аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмэн уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа!


Тэр цагт бид түүний бүх хотыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхдийг хүйс тэмтрэн нэг ч хүн үлдээсэнгүй.


Тэрээр хаадыг нь чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн дороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй.


Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгажээ.


Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч зугтаалгалгүй бүрмөсөн устгав.


Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийн үйлдэв.


Ингээд Иошуагийн эзэлсэн бүх газар нутгийг тоочвол: уулархаг нутаг Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба мөн Израилийн уулархаг нутаг болон нам дор газрууд,


Уулархаг нутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл:


Бениамины хөвгүүдийн овгийн ураг ургийн дагуу ногдсон хотууд нь: Иерихо, Бет-Хогла ба Емек-кезиз,


Хот болон түүн доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Энэ хот хориг цээр дор байх болно. Бидний явуулсан элч туршуулуудыг нуусан янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн л амьд үлдэнэ.


Чи Иерихо болон түүний хааныг хэрхэн дийлснийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийнхүү үйлд. Харин олз болгон мал сүргийг л өөрсдөдөө хуваан авч болно. Чи хотын ар талд отолтод гарагтун гэж айлдав.


Иошуад ЭЗЭН тушаасны дагуу, израильчууд энэ хотын зөвхөн мал сүрэг ба олзыг л өөрсдөдөө авав.


Тэд Иошуад —Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa