Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 10:30 - Ариун Библи 2013

30 ЭЗЭН мөн тэр хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон түүн доторх амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн үйлдэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

30 ЭЗЭН мөн уг хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон бүх хүмүүсийг нь илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн хандав.

Onani mutuwo Koperani




Иошуа 10:30
12 Mawu Ofanana  

Ингээд Иехү нь Ахабын гэрийнхнээс Иезреелд үлдсэн бүгдийг, тухайлбал түүний хүндэт хүмүүс, дотнын хүмүүс, тахилч нарыг нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь хороов.


ЭЗЭНий өмнө тэр нутаг дийлэгдэх аваас дараа нь та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө гэмгүй байх болно. Энэ нутаг ч ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм.


Бидний Бурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь мөн бүх ард түмэнтэй нь бут цохив.


ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.


Мөн тэр өдөр Иошуа Маккедаг илдний ирээр цохиж эзлэн авав. Тэр хотын хааныг болон дотор нь байсан амьтай бүгдийг устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийн үйлдэв.


Дараа нь Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Маккедагаас Либна уруу явж, Либнатай байлдав.


Тэгээд Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Либнагаас Лахиш уруу явж, түүний дэргэд буудаллан, түүний эсрэг байлдлаа.


Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.


Либнагийн нэг хаан, Адулламын нэг хаан,


Израильчууд өөрсдийг нь мөшгөн хөөж байсан Аи хотынхныг цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад Аи уруу эргэн очиж, тэнд байсан бүхнийг илдний ирээр хядав.


Мөн Аин хааныг Иошуа үдэш болтол модноос дүүжлэв. Тэгээд Иошуа нар жаргах үед тушаал өгч хааны цогцсыг модноос буулгаад хотын хаалганы үүднээ хаясан ба түүн дээр том чулуун овоо босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.


Иерихо болон Аиг Иошуа хэрхсэнийг Гибеоны оршин суугчид сонсоод


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa