Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 10:13 - Ариун Библи 2013

13 Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв. Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож, Бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдсэн бус уу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар гийгүүлж, сар мэлтийн тогтжээ. Ийнхүү нар тэнгэрийн голд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдээгүй гэж үү?

Onani mutuwo Koperani




Иошуа 10:13
29 Mawu Ofanana  

(тэрээр энэхүү нумын дууг Иудагийн хөвгүүдэд сургахыг тэдэнд тушаав. Харагтун, энэ нь Иашарын номд бичигдсэн ажээ.)


Хезекиа —Сүүдэр арван алхмаар урагшлах нь амархан. Бүү тэгэг, харин сүүдрийг арван алхмаар буцааг гэж хэлжээ.


Зарлигийн хуулбарыг аймаг бүрд хууль болгон өгч, иудейчүүдийг дайснуудаасаа өшөө авахад бэлэн байлгахын тулд бүх ард түмэнд тунхаглав.


Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд Тэрээр оддыг лацаддаг.


Нар ба сар аа, Түүнийг магтагтун! Гэрэлт бүх од оо, Түүнийг магтагтун!


Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн. Тэдгээрийн дотор Бурхан Наранд зориулж майхан барьжээ.


Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түг түмдийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Ахмадуудынхаа өмнө Сүр жавхлангаа байлгана.


Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.


Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин, Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.


ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно.


Нар, сар харанхуйлж, оддын гялбаа ч бөхнө.


Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, Гялалзах жадны тань туяанд Тэд зайлан одлоо.


Тиймээс ч ЭЗЭНий Дайн тэмцлийн номд “Суфа дахь Вахеб ба Арнон гол нь


Израилийн хөвгүүдийн өшөөг мидианчуудаас авагтун. Дараа нь чи ард түмэн уруугаа одох болно гэв.


Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм.


Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү?


Эзэний агуу, цог жавхлант өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно.


Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа.


Үүнтэй адил, хүний дууг ЭЗЭН сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтсан юм.


Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.


Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов.


Дөрөв дэх тэнгэрэлч бүрээдэхэд нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлан өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болжээ.


Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан —Эзэн БУРХАН намайг санан соёрхооч. Өө, Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс ганцхан л удаа өшөөгөө авъя хэмээн гуйв.


—Израильд тэргүүнүүдийг тэргүүлүүлж, ардуудыг нь зүтгүүлсэн ЭЗЭНийг магтъя.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa