Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 10:12 - Ариун Библи 2013

12 ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ Өө нар минь, Гибеон дээр, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө —Өө нар минь, Гибеоныг гийгүүлж, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв.

Onani mutuwo Koperani




Иошуа 10:12
29 Mawu Ofanana  

Нерийн хүү Абнер, Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв.


Хезекиа —Сүүдэр арван алхмаар урагшлах нь амархан. Бүү тэгэг, харин сүүдрийг арван алхмаар буцааг гэж хэлжээ.


Эш үзүүлэгч Исаиа, ЭЗЭНд хашхирсанд Ахазын шатаар өнгөрөн буугч сүүдрийг Тэр арван алхмаар буцаав.


Исаиа —ЭЗЭН амласан ёсоороо хийнэ гэдгийг чамд илэрхийлэх тэмдэг нь энэ юм. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу эсвэл арван алхмаар ухраах уу? гэв.


Мөн Бериа, Шема нь Аиалонд амьдардаг эцгийн бүлийн тэргүүнүүд бөгөөд тэд Гатын оршин суугчдыг хөөн гаргажээ.


Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм.


Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд Тэрээр оддыг лацаддаг.


Нар ба сар аа, Түүнийг магтагтун! Гэрэлт бүх од оо, Түүнийг магтагтун!


Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн. Тэдгээрийн дотор Бурхан Наранд зориулж майхан барьжээ.


Өдөр Таных, шөнө ч бас Таных, Гэрэлтүүлэгч хийгээд нарыг Та бэлтгэсэн.


ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр ажилаа, этгээд ажилаа хийнэ.


Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.


Хойшид нар чинь шингэхгүй, Сар чинь хавиргалахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, Гашуудлын чинь өдрүүд төгсөнө.


Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэн буюу дөрөвдүгээр оны тавдугаар сард Гибеоноос гаралтай, Аззурын хүү эш үзүүлэгч Хананиа, ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад ярихдаа —


Хуш мод шиг өндөр, Царс мэт хүчтэй байсан Аморичуудыг тэдний өмнө Устгасан нь Би бус уу. Дээдэх жимс, доодох үндсийг нь ч Би устгасан.


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж, Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно.


Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.”


Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, Гялалзах жадны тань туяанд Тэд зайлан одлоо.


ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.»”


миний тушаасны эсрэг өөр бурхдад буюу нар, сар, тэнгэрийн алив эрхэст очиж зарагдан тэдэнд мөргөвөөс,


Тэнгэр өөд хараад, ЭЗЭН Бурханаас чинь бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод буюу тэнгэрийн хамаг эрхэсийг чи үзээд түүнд татагдан мөргөж, зарагдуузай.


Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв. Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож, Бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдсэн бус уу?


Шаалаббин, Аиалон, Итла,


Аиалоныг бэлчээртэй нь, Гат-риммоныг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ.


Тэгээд зебулун хүн Елон өөд болсонд Зебулун нутгийн Аиалонд хөдөөлүүлэв.


Тэнгэрээс одод тулалдан, өөрсдийн тойрог замуудаасаа тэд Сисератай тулалдав.


Тийнхүү ЭЗЭНийг Самуел дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга дуутай бороо оруулав. Бүх ард олон ЭЗЭН ба Самуелаас ихэд айжээ.


Тэд тэр өдөртөө филистчүүдийг Михмашаас Аиалон хүртэл цохив. Ард олон ихэд туйлдсан байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa