Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 1:8 - Ариун Библи 2013

8 Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно.

Onani mutuwo Koperani




Иошуа 1:8
40 Mawu Ofanana  

Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн хартал тэмээн жин айсуй харагдав.


Бурханаас эмээхийг сургаж байсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай болгов.


Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.


Би тушаалуудыг тань бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно.


Хуулийг тань би юутай их хайрладаг билээ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.


Гэрчлэлүүд тань миний бясалгал учир Багш нараасаа илүү ухаалаг болов, би.


Миний хад Аврагч ЭЗЭН минь, Амнаас минь гарах үгс хийгээд Зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд Нийцэн авагдах болтугай!


Би Таны зөвт байдлыг Зүрхэндээ эс нууцлав. Би Таны итгэмж хийгээд Авралыг тань тунхаглав. Би энэрлийг, хайрыг тань хийгээд үнэнийг тань Их чуулганаас эс далдлав.


Хүү минь, хууль зааврыг минь бүү март Тушаалыг минь зүрхэндээ сахь


“Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


Сайн хүн сайн баялгаасаа сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муу муухайг л гаргадаг.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.


Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ.


Харин Тэр —Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ.


Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй.


Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.


Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.


Бид газар нутгийг нь аваад, Реубен, Гад, Манассе овгийн хагаст өв болгон өгсөн билээ.


Тиймээс та нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл хийсэн бүхэн чинь сайн сайхан болно.


Харин үг нь чамд тун ойрхон, аманд чинь, зүрхэнд чинь байна. Энэ нь чи түүнийг сахихын тулд юм.


ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт бүх Израиль Түүний өмнө үзэгдэхээр ирэх тэр үед та нар энэ хуулийг уншиж, бүх Израильд сонсго.


Мосе энэ хуулийн үгсийг номд бүрэн бичиж дууссаныхаа дараа


Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун!


Тэдний зүрх хэвээр үлдэж, Надаас үргэлж эмээж, Миний бүх тушаалыг сахин тэд бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай!


Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй!


Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.


Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно.


Дараа нь Иошуа хуулийн номд бичигдсэний дагуу хуулийн бүх үгийг, ерөөл ба хараалтай нь хамт уншив.


Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa