Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иона 1:12 - Ариун Библи 2013

12 Иона тэдэнд —Намайг барьж аваад, далайд хая. Тэгвэл далай та нарт намжина. Учир нь та нар дээрх энэ хүчтэй шуурга надаас болж байгааг би мэднэ гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Иона тэдэнд —Намайг барьж аваад, далай уруу хая. Тэгвэл далай та нарын төлөө намжина. Учир нь та нарын энэ хүчтэй шуурга надаас болж байгаа гэдгийг би мэднэ гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




Иона 1:12
10 Mawu Ofanana  

Ард олныг устгаж байсан тэнгэрэлчийг хараад Давид, ЭЗЭНд —Нүгэл үйлдэн буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр бууг гэв.


Давид, Бурханд —Ард түмнийг тоолох тушаалыг гаргасан нь би биш гэж үү? Үнэхээр нүгэл үйлдэж, маш их ёрын мууг хийсэн нь би болохоос энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Өө, миний Бурхан ЭЗЭН, Таны мутар тахалд нэрвэгдсэн ард түмэн дээр бус, харин миний эсрэг болон миний эцгийн гэрийн эсрэг байгаач гэж залбирч байна гэв.


Гэм буруу чинь чам шиг өөр нэгнийг нэрвэнэ, Зөвт байдал чинь өрөөл бусдад хүрнэ.


Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч Ганцхан нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.


Далай улам хүчтэй шуурсан учир тэд түүнд —Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв.


Хүмүүс газар уруу буцах гэж хүчтэй сэлүүрдсэн боловч чадсангүй. Учир нь далай тэдний эсрэг улам хүчтэй шуурчээ.


Бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодолцохгүй байна гэж хэлэв.


“Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэв.


Израилийн хөвгүүд өстөн дайснаа эсэргүүцэж чадахгүй бөгөөд тэд дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Учир нь тэд өөрсдөө хориг цээр болсон юм. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориг цээртэй зүйлсийг бүгдийг устгахаас нааш Би та нартай цаашид хамт байхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa