Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 9:35 - Ариун Библи 2013

35 Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж —Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

35 Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж —Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд

Onani mutuwo Koperani




Иохан 9:35
32 Mawu Ofanana  

Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!


Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр Надад хэлэхдээ «Чи Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлэв.


Эцэг, эх минь намайг орхиход, ЭЗЭН харин намайг авна.


Завин дээр байгсад Түүнд мөргөж —Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.


Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.


Соригч ирээд, Түүнд —Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв.


Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээний эхлэл.


Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.


Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв.


Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс нь болж “Бурханыг доромжлогч” гэж та нар хэлж байна уу?


Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ертөнцөд ирэх Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг.


Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.


Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд итгэснээрээ та нар Түүний нэрээр амьтай болох юм.


Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.


Дараа нь Есүс түүнийг сүмд олоод —Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв.


Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн гэсэнд


Эцэг эх нь иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа.


Тэд —Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав.


Тэд замаар явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн —Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв.


[Филип —Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр —Есүс Христ Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна гэж хариулав.]


Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад —Тэр бол Бурханы Хүү мөн гэж тунхаглаж эхлэв.


Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаараа хүч чадалт Бурханы Хүү гэж тунхаглагдсан бидний Эзэн Есүс Христ юм.


Исаиа зоригтойгоор «Хайгаагүйд нь Би олдов. Сураглаагүйд нь Би үзэгдэв» гэж хэлсэн юм.


Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэрээр Бурханы дотор байна.


Бурханы Хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй.


Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ.


Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.


Есүс бол Бурханы Хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?


Иймээс би очвол, түүний хийдэг үйлийг нь сануулна. Юу гэвэл, тэр бидний эсрэг балмад үгс чалчсан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, ах дүү нараа тэр хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa