Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 8:6 - Ариун Библи 2013

6 Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив.

Onani mutuwo Koperani




Иохан 8:6
27 Mawu Ofanana  

Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?


“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Зам мөрөө сахих болно Гэм буруутан өмнө минь байх зуур Амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.


Бусдын хэрүүлд хөндлөнгөөс оролцох нь Хажуугаар өнгөрөгч нохойг чихнээс нь зулгаахтай адил.


Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг,


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул Эргэн буцагч хүмүүс доод ертөнцөд бичигдэх болно.


Гэнэт хүний гарын хуруунууд гарч ирэн, дэнлүүний эсрэг талд хааны ордны ханын шаваасан дээр бичиж эхлэв. Бичиж байгаа гарын арыг хаан харав.


Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг, Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.


Хашир нь дуугаа хураадаг энэ үе Юутай ёрын муу цаг вэ!


Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн,


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.


Харин Есүс түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас маань орилсоор байна шүү дээ гэж гуйв.


Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв.


Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад


Есүс тэдний хорон санааг мэдээд —Хоёр нүүртнүүд ээ, та нар юунд Намайг сорино вэ?


Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —


Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд —Чамайг амьд Бурханаар тангараглуулж байна. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв.


Хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад


Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг мэдээд тэдэнд —Та нар юунд Намайг сорино вэ? Надад денар авчирч үзүүл гэв.


Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглаж байлаа.


Фарисайчууд хүрч ирээд, Есүстэй марган, Түүнийг сорихын тулд тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг шаардаж эхлэв.


Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин —Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад


зарим нь Түүнийг сорихын тулд, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг Түүнээс шаардаж байлаа.


Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр суугаад, тэдэнд зааж эхлэв.


Тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн болохоор Христийг бид тэдэн шиг үл сорьё.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa