35 Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг.
Абрахамд —Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ.
Харин хэрэв тэр өвөөсөө зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь чөлөөлөлтийн жил хүртэл түүнийх байна. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой.
эцэг нь “Хүү минь, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ.
Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан.
Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй.