34 Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн.
34 Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн.
ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэхээр өөрийгөө худалдсан Ахаб шиг хүн үнэндээ байсангүй. Түүнийг эхнэр Иезебел нь уруу татсан юм.
Хилэнц нь буруутыг баривчилж Нүглийнхээ уяанд тэр хүлэгдэнэ.
Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газар өнгөрөн одож, бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.
Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд
Учир нь хор шар, зүй бусын хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.
Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх гэдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог.
Та нар өөрсдийгөө дуулгавартай боол болгон хэн нэгэнд өгөхдөө, үхэлд хүргэх нүгэл ч бай эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавар ч бай, дагах нэгнийхээ боол нь болдогоо мэдэхгүй гэж үү?
Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.
Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махбодтой бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан.
Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай. Иймд нэг талаар би оюун ухаанаараа Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би махбодоороо нүглийн хуульд үйлчилдэг.
бүтээл өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм.
тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв.
Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биенээ үзэн ядаж, үзэн ядагдаж байв.
тэдэнд эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ түүндээ боолчлогддог ажээ.