43 Тэгээд Есүсээс болж ард олны дотор хагарал гарчээ.
43 Тэгээд Есүсээс болж олон түмний дотор хагарал гарчээ.
Хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохын тулд Би ирсэн.
Та нар Намайг газарт амар тайвныг авчрахаар ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарлыг гэж Би та нарт хэлье.
Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ.
Хурсан олны дунд Есүсийн тухайд дургүйлхсэн шивнэлдээн их болж, зарим нь —Тэр сайн хүн гэхэд зарим нь —Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэцгээж байв.
фарисайчуудын зарим нь —Энэ хүн Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханых биш гэв. Зарим нь —Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав.
Гэвч хотынхон хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нөгөө хэсэг нь элч нарын талд оров.