49 Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн.
49 Та нарын өвөг дээдэс цөлд манна идсэн бөгөөд тэд нас барцгаасан.
«Хаана байна, өвөг дээдэс чинь? Эш үзүүлэгчид мөнх амьдардаг уу?
Учир нь ЭЗЭН тэдний тухайд —Тэд цөлд зайлшгүй үхэх болно гэж айлдсан. Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуагаас өөр нэг ч хүн тэднээс үлдээгүй ажээ.
“Тэр тэдэнд тэнгэрийн талх өгөв” гэж бичигдсэнчлэн өвөг дээдэс маань цөлд манна идсэн гэцгээхэд
Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Өвөг дээдэс чинь идээд, үхсэнтэй адилгүй, энэ талхыг идэгч нь мөнхөд амьдарна гэлээ.
Хэдий та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Египетийн нутгаас ард түмнийг Эзэн нэгтээ чөлөөлөөд, дараагийн удаад итгээгүйг нь устгасан юм.
Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”