29 Есүс тэдэнд —Та нар Түүний илгээсэн Нэгэнд итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав.
29 Есүс тэдэнд —Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав.
Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!
харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.
Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.
Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.
Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.
Тэгтэл тэд Түүнд —Бид Бурханы ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ? гэсэнд
Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм.
Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна.
Тэд —Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.
бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд Эзэн Есүс Христ дэх найдварын чинь тууштайг байнга санадаг.
Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд
Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна.
Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, бидэнд тушаасан ёсоор бие биенээ хайрлах нь Түүний тушаал юм.
Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүр Бурханаар төрөгч болой. Төрүүлэгчийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгчийг хайрладаг.
Ялагч ба үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагсдад Би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл өгнө.