1 Үүний дараа Есүс Галилын буюу Тиберийн нуурын нөгөө тал уруу явав.
1 Үүний дараа Есүс Галил (буюу Тибер) нуурын нөгөө тал уруу явав.
Уг хил нь Шефамаас Аины зүүн талаар Рибла уруу уруудна. Хил уруудан үргэлжилсээр, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой.
Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ суув.
Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж.
Бурханы үгийг сонсох гэсэн ард олон Түүнийг тойрон бүчсээр байхад Тэр Геннесаретын нуурын эрэг дээр зогсож байсан бөгөөд
Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулав. Тэр Өөрийгөө ингэж харуулжээ.
Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс ирлээ.
Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм.
Тэд түүнээс —Тэгвэл нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд
мөн Арабагийн зүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис буюу Давст тэнгис хүртэл, Бет-иешимотын өмнө зүг уруу Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг захирч байв.