32 Харин Тэр тэдэнд —Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв.
Түүний уруулын тушаалаас би холдоогүй. Түүний амнаас гардаг үгсийг би өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.
Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
ЭЗЭНий андлал Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг. Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ.
Чөмөг, өөхөнд юм шиг Сэтгэл минь цатгалан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөнө.
Зовогч зүрх зовлонгоо мэдэх. Баяр хөөрийг нь гаднын хүн үл хуваалцах.
Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрэх. Уруулынхаа ашиг шимээр цадах.
Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно. Зөвт Нэгэн, Миний Зарц Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ.
Үгс тань олдоход би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон Зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түг түмдийн Бурхан ЭЗЭН, Таны нэрээр би дуудагдсан билээ.
Энэ хооронд шавь нар нь Есүст —Рабби, ид гэж шавдуулав.
Шавь нар нь —Хэн нэгэн Түүнд идэх юм авчирч өгсөн юм уу? гэж өөр хоорондоо ярилцав.
Есүс тэдэнд —Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм.
Ингэж зүдэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв.
Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”