32 Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй.
Намайг ирэхэд яагаад хүн байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч эс хариулав? Миний мутар зольж чадахааргүй богино болсон юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй юу? Үзэгтүн, Би зэмлэлээрээ далайг ширгээж, Гол мөрөнг цөл болгох бөгөөд Тэндхийн загас усгүйгээс болж өмхийрөн, цангаж үхнэ.
Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ?
Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ.
Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ.
Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.
Пилат Түүнд —Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс хариуд нь —Намайг Хаан гэж та хэлж байна. Би үнэнийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.
Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй.
Тэд Иоханд ирж —Рабби, Иорданы нөгөө талд тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр, үзэгтүн, баптисм хүртээж, бүгд Түүнд очиж байна гэсэнд
Түүний гэрчлэлийг хүлээн авагч нь Бурхан бол үнэн гэдгийг батлан тамгалсан юм.
Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр хийж байгаа бүхнээ Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ.
Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав.