10 Есүс хариулахдаа —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү?
10 Есүс —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү?
Таны тушаал, гэрчлэл болон зарлигуудыг сахиж тэр бүхнийг үйлдэх хоёргүй сэтгэлийг миний хүү Соломонд өгөөч. Тэгвэл миний бэлтгэсэн зүйлсээр тэрээр өргөөг барих болно гэв.
Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлэн авчраач.
Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Дотоод чанадад минь Та Мэргэн ухааныг мэдүүлнэ.
Үнэндээ Бурхан Израильд, Зүрх цэвэртэнд бас сайн.
Харуулууд нь сохор, Тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгд унтаж хэвтдэг, Зүүрмэглэх дуртай, хуцах чадваргүй хэлгүй ноход юм.
Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж Тэднээр удирдуулагсад нь самуурч үлддэг.
“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.
Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Махбодоос нь чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг Би өгөх нь
Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв.
Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно гэхэд
Есүс хариуд нь тэдэнд —Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.
Гурван өдрийн дараа Түүнийг сүмд, багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ.
Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв.
Никодем Түүнээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа.
Харин олонд хүндтэй, хуулийн багш Гамалиел гэгч фарисай хүн Зөвлөлийн дотор босоод, тэднийг түр гаргахыг тушаав.
Учир нь гаднах байдлаараа иудей байх нь иудей биш бөгөөд махбодын гаднах хозлол нь ч хозлол биш.
Тиймээс та нар зүрхээ хозлуулаад, цаашид хөшүүн хүзүү бүү гарга!
ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хозолно.
Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод эс түшиглэх биднийх л жинхэнэ хозлол юм шүү.
Христийн хозлолоор махбодын биеийг тайлж, Түүн дотор та нар бас гараар үйлдээгүй хозлолыг хийлгэсэн.