Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 21:22 - Ариун Библи 2013

22 Есүс түүнд —Хэрэв Би ирэх хүртэлээ түүнийг байлгая гэж хүссэн ч чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Есүс түүнд —Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч, энэ нь чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав.

Onani mutuwo Koperani




Иохан 21:22
20 Mawu Ofanana  

Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.


Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно.


Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар хэдүүлхнээ Түүн дээр ирж —Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд


Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ.


Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэрэлчийнхээ хамт ирж, сүр жавхлант сэнтийдээ залрах болно.


Есүс —Намайг дага, үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.


Есүс тэдэнд айлдан —Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь, Бурханы хаанчлал сүр хүчтэй ирэхийг үзэх хүртэлээ үхлийг амсахгүй гэв.


Петр ямар үхлээр Бурханыг алдаршуулахыг илэрхийлэн Есүс үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс, Петрт —Намайг дага гэлээ.


Петр түүнийг хараад Есүст —Эзэн, энэ хүн яах бол? гэсэнд


Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм.


Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.


Учир нь Эзэн Есүсийг ирэхэд Түүний өмнө хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлөлийн титэм бэ? Энэ нь та нар бус уу?


Тиймээс ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтсон бороог ортол тэсвэртэй хүлээдэг юм.


Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал.


Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.


Гагцхүү Намайг иртэл юу байгаагаа бат сахь.


Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр —Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!


“Харагтун, Би удахгүй ирнэ. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сахигч нь ерөөлтэй еэ!” гэв.


Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa