Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 21:19 - Ариун Библи 2013

19 Петр ямар үхлээр Бурханыг алдаршуулахыг илэрхийлэн Есүс үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс, Петрт —Намайг дага гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Есүс Петрийг ямар үхлээр үхэж Бурханыг алдаршуулахыг заан үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт —Намайг дага гэлээ.

Onani mutuwo Koperani




Иохан 21:19
17 Mawu Ofanana  

Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байж, Намайг бүрэн дагасан тул түүний орсон тэр нутагт нь Би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно.


Загалмайгаа авалгүйгээр Миний хойноос дагагч нь Миний хувьд зохистой нэгэн биш.


Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно.


Есүс —Намайг дага, үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.


Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.


Тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлэн үүнийг хэлжээ.


Ямар үхлээр үхэхээ илэрхийлэн хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийн хэлжээ.


Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав.


Есүс түүнд —Хэрэв Би ирэх хүртэлээ түүнийг байлгая гэж хүссэн ч чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав.


Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно.


Ингэхдээ бидний Эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон, би удахгүй асраа тайчихаа мэдэж байна.


Самуел хүмүүст —Бүү айгтун. Та нар энэ бүх бузар мууг нэгэнт үйлдэв. Гэсэн ч ЭЗЭНийг дагахаас эргэж буцалгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa