28 Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.
Тэгвэл Хаан гоо үзэсгэлэнг чинь хүсэмжилнэ. Тэр чиний Эзэн учир Түүнд мөргө.
Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнх. Таны хаанчлалын очирт таяг нь Шударга ёсны очирт таяг мөн.
Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.
Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.
Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.
“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
Завин дээр байгсад Түүнд мөргөж —Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.
Тэд Түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалимд буцан ирж
Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв.
Есүс —Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр —Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.
Тэгээд Тэр, Томаст —Хуруугаа нааш нь хүргэ, гарыг минь үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд
Есүс түүнд —Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэжээ.
Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд итгэснээрээ та нар Түүний нэрээр амьтай болох юм.
Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.
Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй. Махбодоор илчлэгдсэн Тэр Сүнс дотор зөвтгөгдсөн. Тэнгэрэлч нарт үзэгдсэн Тэр Харийнханд ч тунхаглагдсан. Ертөнцөд итгэгдсэн Тэр Сүр алдраар дээш авагдсан.