Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 20:21 - Ариун Библи 2013

21 [Есүс] дахиж тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 [Есүс] дахиж тэдэнд —Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв.

Onani mutuwo Koperani




Иохан 20:21
20 Mawu Ofanana  

Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.


Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг Илгээгчийг хүлээн авсан хэрэг юм.


Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө дунд нь зогсож байлаа. Тэр тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай гэв.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээх хэнийг боловч хүлээн авч буй нь Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг нь Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.


Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ.


Долоо хоногийн эхний өдөр тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас үүдээ түгжсэн байв. Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд —Амар амгалан та нарт байх болтугай гэв.


Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн —Ариун Сүнсийг хүлээн авагтун.


Найман өдрийн дараа шавь нар дахин дотор цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Үүд нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож —Амар амгалан та нарт байх болтугай гэв.


Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ.


сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулж захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлх бүгдийг бичсэн билээ.


Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.


Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.


Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг ажицгаа.


Харин чамтай удахгүй уулзана гэдэгт найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa