Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 20:1 - Ариун Библи 2013

1 Долоо хоногийн эхний өдөр, эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булшин дээр очоод, булшнаас хадыг зайлуулсан байхыг харав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Долоо хоногийн эхний өдөр эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булш уруу очиж, булшны амнаас хадыг зайлуулсан байхыг харав.

Onani mutuwo Koperani




Иохан 20:1
19 Mawu Ofanana  

Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв.


хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны үүдийг таглаад явжээ.


Тиймээс шавь нар нь ирж, Түүнийг хулгайлаад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Эс бөгөөс сүүлчийн мэхлэл нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ.


Тэд харуултай явж, хадыг лацдаж булшийг хамгаалав.


Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв.


Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь Эзэний тэнгэрэлч тэнгэрээс буун ирж, чулууг зайлуулаад дээр нь суужээ.


Тэр маалинган даавуу худалдан авч, Түүнийг буулгаж даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэгээд нэгэн бул чулууг өнхрүүлж, булшны үүдийг тэр таглажээ.


[Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, (долоон чөтгөр нь Есүсээр зайлуулагдаж байсан) Магдалын Мариад эхлээд үзэгджээ.


Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булшин дээр хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа.


Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан —Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна.


Тиймээс цэргүүд үүнийг үйлджээ. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн эхийнх нь эгч болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм.


Найман өдрийн дараа шавь нар дахин дотор цуглахад Томас тэдэнтэй хамт байв. Үүд нь түгжээтэй байсан боловч Есүс ирээд тэдний дунд зогсож —Амар амгалан та нарт байх болтугай гэв.


Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш нь явахаар шийдсэн тул, тэдэнтэй ярилцаж шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ.


Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн бүхэн бололцоогоороо цааш нь хийж хадгал.


Эзэний өдөр би Сүнс дотор байсан бөгөөд ард маань бүрээнийх мэт чанга дуу сонсогдож, —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa