18 Тэгтэл иудейчүүд Түүнд —Эдгээрийг үйлдсэн Та ямар тэмдэг бидэнд үзүүлэх вэ? гэв.
18 Тэгтэл иудейчүүд Түүнд —Энэ бүхнийг үйлдсэн Та бидэнд ямар тэмдгийг үзүүлэх вэ? гэв.
Тэр өдөртөө тэрээр дохио тэмдэг үзүүлж —Энэ нь ЭЗЭНий айлдсан дохио тэмдэг юм. “Үзэгтүн, энэ тахилын ширээ бутарч, түүн дээрх үнс асгарах болно” гэв.
Фараон та нарыг “Гайхамшиг үзүүл” гэвэл чи Ааронд “Таягаа авч могой болгохоор, Фараоны өмнө хая” гэж хэл хэмээн айлдав.
Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Түүн дээр ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад
Фарисайчууд хүрч ирээд, Есүстэй марган, Түүнийг сорихын тулд тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг шаардаж эхлэв.
Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр —Энэ үеийнхэн бол ёрын муу үеийнхэн. Тэд тэмдгийг эрж хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй.
“Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа.
Тэд түүнээс —Та Христ биш, Елиа ч биш, өнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд
Тэд Түүнд —Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлдэх гэж байна? Та юу гүйцэлдүүлэх гэж байна?
Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод, —Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? гэж байцаав.
Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.