Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 19:11 - Ариун Библи 2013

11 Есүс —Танд дээрээс өгөгдөөгүй л бол Надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж хариулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Есүс [түүнд] —Танд дээрээс эрх мэдэл өгөгдөөгүй л бол, Миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж айлдав.

Onani mutuwo Koperani




Иохан 19:11
37 Mawu Ofanana  

Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ.


Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болж амаа үл нээнэ.


Хүч чадал Бурханых гэдгийг, Бурхан нэг удаа айлдсан Би хоёр удаа сонссон.


Эзэн л тушаагаагүйсэн бол хэн хэлээд л хэрэгжүүлчихдэг билээ?


Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.


Та хүмүүсээс хөөгдөж, орших газар тань хээр талын араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ та энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөнө.


Чи хүмүүсээс хөөгдөж, орших газар чинь хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ чи энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөх болно” гэв.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Тэрээр хүмүүний хөвгүүдээс хөөгдөж, зүрх нь араатных шиг болжээ. Хамгийн Дээд Бурхан хүмүүний хаанчлалыг захирч, хүссэндээ түүнийг захируулдгийг ухаартлаа тэгсэн. Амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт байж, түүнийг үхэр шиг өвсөөр тэжээж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон.


Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо.


Түүнийг хүлж аваачаад захирагч Пилатад өгөв.


Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]”


Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттай авч яв гэж дохио өгсөн байлаа.


Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.


эхлээд Түүнийг Аннас дээр авч ирэв. Учир нь Аннас тэр жилийн тэргүүн тахилч Каиафын хадам эцэг байсан юм.


Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ.


Тиймд Пилат Түүнд —Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ.


Иохан —Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй.


тэд Есүсийг барих гэсэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв.


Есүс тэдэнд —Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.


тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан Түүнийг та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан.


Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.


Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ.


Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.


Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд.


Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй.


Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa