Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 18:37 - Ариун Библи 2013

37 Пилат Түүнд —Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс хариуд нь —Намайг Хаан гэж та хэлж байна. Би үнэнийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

37 Пилат Түүнд —Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс —Намайг Хаан гэж та хэлж байна. Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.

Onani mutuwo Koperani




Иохан 18:37
26 Mawu Ofanana  

Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч, Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов.


Есүс түүнд —Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлэн дээр ирэхийг харах болно гэж айлдав.


Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв.


Есүс —Би мөн. Та нар Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлсээр ирэхийг харах болно гэв.


Пилат, Есүсээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд Есүс хариуд нь —Та ч хэлж байна гэв.


Тэд бүгд —Чи тэгээд Бурханы Хүү юм уу? гэсэнд Тэр тэдэнд —Би мөн гэдгийг та нар хэлж байна гэв.


Пилат Түүнээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр хариуд нь —Та ч хэлж байна гэв.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ.


Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.


Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй.


Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.


Есүс хариуд нь тэдэнд —Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч, гэрчлэл минь үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг мөн хаашаа явахыг мэдэхгүй.


Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна.


Намайг нүгэлтэй гэж нотлох хүн та нарын дотор байна уу? Тэгвэл Би үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад үл итгэнэ вэ?


Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ.


Бүгдэд амь өгөгч Бурхан, мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна.


Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биенээ зүрхний гүнээс хайрлагтун.


Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн.


Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна.


Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно.


Бид бол Бурханых. Бурханыг мэддэг нь биднийг сонсдог. Бурханаас бус нь биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнс ба мэхлэлийн сүнсийг танина.


Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.


Иоханаас Ази дахь долоон чуулганд: Нигүүлсэл ба амар тайван нь, байгаа болон байсан мөн хожим ирэх Нэгэнээс болон Түүний сэнтийн өмнөх долоон сүнснээс


Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн үүнийг айлдаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa