Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 18:1 - Ариун Библи 2013

1 Есүс энэ үгсийг айлдаад, шавь нарынхаа хамт Кидроны гууг гатлан гарч, тэнд байдаг цэцэрлэгт шавь нартайгаа оров.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Эдгээр үгсийг айлдаад Есүс шавь нарынхаа хамт Кидроны гууг гатлан гарч тэнд байдаг цэцэрлэгт очин, тийшээ оров.

Onani mutuwo Koperani




Иохан 18:1
25 Mawu Ofanana  

ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав.


ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулав.


Орон даяар орь дуу болон гашуудаж байх үед мөнөөх олон явж өнгөрөв. Хаан Кидрон гууг гатлахад мөнөөх олон ч цөлийн зам тийш гатлан гарав.


Тэр бас өөрийн эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь эх нь Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эхийнхээ жигшүүрт хөргийг цавчиж, Кидрон гуунд шатаав.


Учир нь чи гадагш гарч, Кидрон гууг гатлах тэр өдөртөө үхэх болно гэдгийг мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв.


Ахазын танхимын дээвэр дээр буй, Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нурааж, тэндээс нь буулган, үнсийг нь Кидрон гуунд асгажээ.


Тэгээд Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тэргүүн тахилч Хилкиа, удаах зэргийн тахилч нар болон хаалгач нарт хаан тушаав. Тэр тэдгээрийг Иерусалимын гадна Кидрон гуунд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ.


Тэрээр Ашераг ЭЗЭНий өргөөнөөс Иерусалимын гадна гарган, Кидроны гуунд аваачаад, Кидрон гуунд түүнийг шатаан, үнс болгон буталж, үнсийг нь ард олны булшин дээр цацжээ.


Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатан байхыг нь болиулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчиж, жижиглэн буталж, Кидрон гуунд шатаав.


Тахилч нар ЭЗЭНий өргөөний дотоод хэсгийг цэвэрлэхээр тийшээ орцгоогоод, ЭЗЭНий сүмээс олдсон бүх бузар зүйлийг тэд ЭЗЭНий өргөөний хашаанд гарган хаяв. Тэгээд левичүүд үүнийг Кидрон гуу уруу аваачихаар авав.


Тэд босоод, Иерусалимд байсан тахилын ширээнүүдийг зайлуулжээ. Тэд бас утлагат тахилын ширээнүүдийг холдуулан Кидрон гуунд хаяв.


Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн гулдан хаалгаар дахин орж, буцаж харив.


Үхдэл чандруутай бүхий л хөндий болон Кидрон гуу хүртэлх бүх талбай, зүүн тийш Адууны гулдан хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй эсвэл хөмрөгдөхгүй.”


Түүнийг жижиглэн хугалж, дээр нь тос асга. Энэ нь идээн өргөл болой.


Магтуу дуулсныхаа дараа тэд Чидун уул өөд явцгаав.


Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд,


Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.


Тэд Гетсемани гэдэг газар ирэхэд Есүс шавь нартаа —Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд,


Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ.


Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо, эндээс явцгаая.


Тэргүүн тахилчийн зарц нарын нэг, Петрт чихээ цавчуулсан хүний хамаатан —Чамайг Түүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагүй бил үү? гэж хэллээ.


Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд —Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa