Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 17:5 - Ариун Библи 2013

5 Аав аа, ертөнцөөс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар одоо Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Одоо, Аав аа, ертөнцийг бүтээхээс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.

Onani mutuwo Koperani




Иохан 17:5
20 Mawu Ofanana  

Тэгээд Хаан баруун талдаа байгсдад хэлэх нь “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.


Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.


Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.


Есүс —Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?


Ингэж хэлээд Есүс тэнгэр өөд мэлмий өргөн —Аав аа, цаг нь ирлээ. Хүү нь Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач.


Аав аа, Надад өгсөн хүмүүс тань бас Миний байдаг газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан.


Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч үгүй.


Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа гэж айлдав.


Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй,


Бас “Эзэн, Та эхэнд дэлхийг суурилуулсан, Тэнгэрс ч мутрын тань бүтээл билээ.


Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.


Ертөнцийн сууриас өмнө Тэр урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө илчлэгдэв.


Та нар Түүгээр дамжин Бурханд итгэсэн юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдвар чинь Бурханд байх юм.


Тэрхүү амь нь илчлэгдсэн, Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илчлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна.


Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.


Би ялж, Эцэгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил Надтай хамт сэнтийд минь залрахыг ялагчид соёрхоно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa