Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 17:17 - Ариун Библи 2013

17 Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн.

Onani mutuwo Koperani




Иохан 17:17
23 Mawu Ofanana  

Эзэн БУРХАН минь, Та Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэхүү сайныг Өөрийнхөө зарцад амласан билээ.


Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.


Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав.


Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд Надад ухаарлыг хайрлаач.


Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.


Залуу хүн зам мөрөө Хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ.


Шавар хайлуурт тунгаагдаж, Долоо тунгаасан мөнгө мэт ЭЗЭНий амлалт цэвэр юм.


Сургаалт зүйрлэлийн утга нь ийм юм. Үр нь Бурханы үг.


Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.


Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ.


Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.


Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв.


Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн Хүнийг буюу Намайг одоо та нар алахыг оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй.


зүрхийг нь Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ.


Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг.


Үнэн Есүст байдагчлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол,


Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад


Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархал өргөх ёстой. Учир нь Бурхан та нарыг үнэн итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ.


Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa