Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 16:21 - Ариун Библи 2013

21 Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовуурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Эмэгтэй хүн төрөхдөө гунигладаг. Яагаад гэвэл цаг нь ирсэн юм. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд нэгэн хүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.

Onani mutuwo Koperani




Иохан 16:21
18 Mawu Ofanana  

эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.


Чи зовлонг мартах бөгөөд урсан одох ус мэт энэ нь санагдах болно.


Хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон Тэрээр гэрт нь амьдруулдаг билээ. ЭЗЭНийг магтагтун!


Тэд айж түгшин өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биенээ харж, Царай нь галын дөл лугаа адил шатна.


Үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн Төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би бөгтийснөөсөө болж сонсож эс чадав, Айснаасаа болж харж үл чадав.


Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө, Тэрээр өвдөөгүй байхдаа хүү төрүүллээ.


Одоо чи хотоос гарч, хээр амьдран, Вавилон уруу явах ёстой тул Сион охин оо, дуншиж буй эмэгтэй шиг Нярайлахаар өвдөж, шанал. Тэнд чи аврагдана, ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас чөлөөлнө.


Чи одоо юунд чанга хашхирна вэ? Чамд ямар ч хаан байхгүй юу? Эсвэл зөвлөгч чинь устаж, Төрж буй эмэгтэйнх шиг Өвчин шаналал чамайг эзэмдэв үү?


Учир нь “Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи баярлагтун. Төрөх зовлонг туулаагүй чи бахдан дуулж, хашхир. Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд Нөхөртэй нэгнийхээс илүү олон болно” гэж бичигдсэн байдаг.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa