Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 15:6 - Ариун Библи 2013

6 Хэн нэг нь Миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгүй бол мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж, галд хаяхад шатна.

Onani mutuwo Koperani




Иохан 15:6
20 Mawu Ofanana  

Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй. Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстой гэв.


Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар Тэрээр одох бөлгөө.


Таны баруун мутрын тарьсан усан үзмийн нахиаг хараач! Өөртөө бат бэх болгосон мөчрөө харан айлчлаач!


Харин чи жигшигдсэн гишүү мэт, Хөлд гишгэгдэх хүүр мэт, Илдэнд цоо хатгуулж, Нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг адил Булшнаасаа хаягдав.


Бэхлэгдсэн хотууд хоосорч, Эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин хэвтэж, Мөчрүүдийг нь иднэ.


Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, гөлөглөн гарах бүх нахиа нь гандах юм. Түүнийг үндсээр нь сугалахад ямар ч агуу хүч, олон хүн хэрэггүй байх болно.


Хүний Хүү тэнгэрэлч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд,


Иудас мөнгөн зоосыг сүм дотор чулуудаад, зайлан явж, өөрийгөө дүүжилжээ.


Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно.


Сайн жимс гаргадаггүй аливаа модыг огтолж галд хаядаг.


Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.


Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ.


Хэрэв тэд хорвоогийн бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр зугтсаны дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно.


Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм.


Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa