13 Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй.
13 Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.
Би та нарт хэлье. Андууд минь, махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй.
Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.
Үүнчлэн Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө амиа өгнө.
Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.
Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.
Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай.